Нүүр хуудас Нийгэм Цагдаагийн ерөнхий газраас ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ

Цагдаагийн ерөнхий газраас ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ

165
0

Арван долдугаар жарны “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газарт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэ үйл ажиллагаанд нийтдээ 88 ахмад ажилтнуудыг хамруулж, , Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд болон нэгжийн зарим удирдлагууд зарим ахмадуудад гэрт нь очиж, Цагдаагийн ерөнхий газрын даргын мэндчилгээ, гарын бэлгийг гардуулсан юм. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан” цол тэмдгээр шагнагдсан цагдаагийн байгууллагын ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч Ёндонгийн Ядамсүрэнд баяр хүргэж, гарын бэлэг, дурсгалын зүйл гардуулан өгсөн юм.

Цагдаагийн байгууллагын түүхийн он цагийг зузаалж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууддаа Арван долдугаар жарны “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярын мэндийг хүргэе.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here