Нүүр хуудас Нийгэм “Цалинтай ээж” хөтөлбөр ирэх сарын 1…

“Цалинтай ээж” хөтөлбөр ирэх сарын 1…

376
0
"Цалинтай ээж" хөтөлбөр ирэх сарын 1...
“Цалинтай ээж” хөтөлбөр ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.14-т “3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх”, 3.3.32-т “Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын хуулийг батлан хэрэгжүүлнэ” гэж тус тус заасны дагуу Улсын Их Хурлаас 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталж, дараах 4 төрлийн тэтгэмжийг хуульчилсан. Үүнд:
-жирэмсэн эхийн тэтгэмж;
-0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж;
-ихэр хүүхдийн тэтгэмж;
-гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж.
Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журмыг Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 340 дүгээр тогтоолоор баталлаа.
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here