Нүүр хуудас Нийгэм Цас орж, ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна

Цас орж, ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна

60
0
Tsag agaariin medee
Цас орж, ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна.

2019 оны 01 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, Хэнтийн уулархаг нутаг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 33-38 хэм, Их нууруудын хотгор болон Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, Говь-Алтайн уулс, Туул, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас будрана. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 19-21 хэм хүйтэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here