Нүүр хуудас Нийгэм ЦЭРГИЙН ДУУ БҮЖГИЙН ЭРДМИЙН ЧУУЛГЫНХАН САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЛЭЭ

ЦЭРГИЙН ДУУ БҮЖГИЙН ЭРДМИЙН ЧУУЛГЫНХАН САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЛЭЭ

203
0
ЦЭРГИЙН ДУУ БҮЖГИЙН ЭРДМИЙН ЧУУЛГЫН
ЦЭРГИЙН ДУУ БҮЖГИЙН ЭРДМИЙН ЧУУЛГЫН
НҮБ-аас хэрэгжүүлж байгаа “Тогтвортой хөгжил” төслийн хүрээнд Нефал улсын Сарлахи дүүрэг дэхь асрамжийн газрын 47 хүүхдэд туслах зорилгоор “Сайн дурынханы манлайлал” ТББ-ын залуус Хүмүүнлэгийн аяныг өрнүүлж байна.

Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүрэг дүүрэг, Баянзүрх дүүргийн зарим хороод, Төрийн болон Төрийн бус байгууллагууд уг аянд нэгдэж, эд материалын тусламж үзүүлсэн бөгөөд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон “Юугаараа баян бэ, түүгээрээ дайл” хэмээсэн монгол түмнийхээ мэргэн үгийг дагаж, “Монголын сайхан орон минь” үндэсний урлагийн тоглолтоороо уг Хүмүүнлэгийн аянд нэгдлээ.

ЦДБЭЧ-ын дарга, хурандаа Г.Золзаяа арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ : “Манай чуулгын хамт олон дайны талбарт ч дуу хуураа өргөж, дайчин эрсээ зоригжуулж ирсэн түүхэн гавьяатай бөгөөд дэлхийн хүн төрөлхтөний сайн сайхны төлөө, түүний дотроос хайр энэрэл хүсэн хүлээсэн бяцхан хүүхдүүдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаадаа баяртай байна.Бид цаашдаа ч нийгмийн сайн сайханд чиглэсэн олон арга хэмжээг хийж хэрэгжүүлэх болно…” гэж онцолсон юм.

Энэхүү тоглолтыг үзэж сонирхсон бүх үзэгчдийн халуун сэтгэлийн хандивыг хүргэх, “Монголын сайхан орон” тоглолтын бүрэн бичлэгийг тэдгээр хүүхдүүдэд үзүүлж сонирхуулан, эх орныхоо үндэсний язгуур урлагийн бүтээлүүдийг танин мэдүүлэхээр “Сайн дурынханы манлайлал” ТББ-ын залуус эх орноосоо мордох гэж байна.

ЦЭРГИЙН ДУУ БҮЖГИЙН ЭРДМИЙН ЧУУЛГЫН
“ТАЛАРХАЛЫН АЯН” ЭХЭЛЛЭЭ.

ЦДБЭЧ-ын хамт олон 2016-2017 оны сургуулийн жилийн нээлтийн арга хэмжээний хүрээнд 12 дугаар сарыг “ТАЛАРХАЛЫН АЯН” болгон зарлаад байна.

Энэ аяны хүрээнд Чуулгын удирдлага, Тайзны алба, Аж ахуйн алба, “Аялгуу” студи, Үндэсний найрал хөгжимчид, Сургалт, соёл хүмүүжил, маркетингийн албаныхан хамтран “Өөдлөх айл үүднээсээ” уриаг хэрэгжүүлж байна.

Тэд Офицеруудын ордны үүдний орчинд хэсэгчилсэн засвар хийж, нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлгийг бүрэн шинэчилсэн төдийгүй дотоодын Радио нэвтрүүлгийн цэгийг шинээр байгуулан, уран бүтээлээ сурталчлах цуврал нэвтрүүлгүүд бэлтгэж эхэллээ.
Ингэснээр авьяаслаг хамт олноо төдийгүй үзэгч түмнээ угтах дуу хуур эгшиглэсэн гэгээлэг сайхан орчныг бий болгож, цэрэг дайчид, үзэгч олон, уран бүтээлчидддээ талархаж явдаг сэтгэлээ илэрхийлсэн бодит ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.
Шинэ жилийг угтсан шинэ сарын эхэнд ЦДБЭЧ-ын хамт олон урам зориг дүүрэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here