Нүүр хуудас Нийгэм Цэргийн дүйцүүлэх албаны сургалт боллоо

Цэргийн дүйцүүлэх албаны сургалт боллоо

236
0
tsergiin duitsuuleh alba
Нийслэлийн есөн дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагч болон цэргийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтнүүд хамрагдлаа
~Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл, сургалт явагдлаа~

Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн, дүйцүүлэх алба хаагчдыг Батлан хамгаалах тухай хуульд заасан иргэний үүргийн дагуу эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгох, цэргийн анхан шатны мэдлэг эзэмшүүлэх зорилгоор сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалт Нийслэлийн есөн дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагч болон цэргийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтнүүд хамрагдаж, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын хамтран баталсан сургалтын хөтөлбөрөөр явуулсан юм.

Энэхүү сургалтад цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа 18-25 насны иргэд болон цэргийн жинхэнэ алба хаагаагүй 26-аас дээш насны цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасан 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтнүүд хамрагдаж, төгсөлтийн үйл ажиллагааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулж гэрчилгээ гардуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here