Нүүр хуудас Нийгэм Цэрэг татлагын байраар ашиглаж байгаа учир ЕБС-ын заал, танхимыг засварлав

Цэрэг татлагын байраар ашиглаж байгаа учир ЕБС-ын заал, танхимыг засварлав

49
0
tsereg-tatlagiin-bair
Цэрэг татлагын байраар ашиглаж байгаа учир ЕБС-ын заал, танхимыг засварлав

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан 5 дугаар сургуулийн засвар, тохижилтыг хийжээ.

Тус дунд сургуулийн байрыг хавар, намрын улиралд цэргийн татлагын байраар ашиглаж байгаатай холбогдуулан спорт заал, коридор болон зарим анги, танхимыг засварлаж, цэрэг-эх орны сэдэвт зурагт үзүүлэнгээр тохижуулжээ.

Энэ талаар 5 дугаар дунд сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн,

“Үнэхээр их баярлалаа. Манай сурагчид цэрэг дайчдад элэгтэй хүүхдүүд. Олонх нь хугацаат цэргийн албаа хаана гэдэг. Энэ нь Цэргийн штабаас хүүхэд багачуудад хандсан цэрэг-эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх ажлыг байнга хийж байгаатай холбоотой” гэв.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here