Нүүр хуудас Нийгэм Цэцэрлэгийн цахим бүртгэл дуусч, элсэлт эхэллээ

Цэцэрлэгийн цахим бүртгэл дуусч, элсэлт эхэллээ

299
0
tsetserlegiin-burtgel
Цэцэрлэгийн цахим бүртгэл дуусч, элсэлт эхэллээ
~Цэцэрлэгийн цахим бүртгэл дуусч, элсэлт эхэллээ~

Цэцэрлэгийн цахим бүртгэл өнгөрсөн сарын 25-нд эхэлсэн бөгөөд өчигдөр 23:59 цагт дууслаа. Энэ жил төрийн болон хувийн 672 цэцэрлэгт 114.252 хүүхэд хамрагдах урьдчилсан тоо байгаа бөгөөд энэ сарын 20-ны байдлаар төрийн өмчийн цэцэрлэгт цахимаар 76.898 хүүхэд бүртгүүлжээ.

Хяналтын тоо хэтэрсэн улсын цэцэрлэгүүдэд шинээр элсэх хүүхдүүдийн цахим элсэлтийг сугалааны аргаар маргааш буюу Баасан гарагийн 09:00 цагт нэгэн зэрэг явуулах юм. Цахим элсэлтийн дүн мэдээг эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утасны дугаарт мессежээр илгээнэ.

Цахим элсэлтээр цэцэрлэгт орсон тохиолдолд энэ сарын 27-29-нд тухайн цэцэрлэгийн захиргаатай гурвалсан гэрээ байгуулах бөгөөд хүүхдээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж, дараах сургалтын болон ариун цэврийн хэрэгслийг бэлтгэнэ.

Гэхдээ уг жагсаалт нь хувийн цэцэрлэгт хамаарахгүй бөгөөд мөн зарим улсын цэцэрлэгүүд зарим хэрэгслийг арай өөрөөр бэлтгүүлдэг учир тухайн цэцэрлэгээсээ лавлахад илүүдэхгүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here