Нүүр хуудас Нийгэм Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлынхан онлайнаар хуралдав

Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлынхан онлайнаар хуралдав

189
0
online-hural
Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлынхан онлайнаар хуралдав

Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газраас Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэх,

Шадар сайдын 2017 оны 08 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулах талаар чиглэл өгөх зорилгоор Онлайн хурлыг зохион байгуулав.

Ерөнхий газар, аймаг, нийслэл, хилийн боомтод ажиллаж буй цөмийн болон цацрагийн хяналтын чиглэл хариуцсан улсын /ахлах/ байцаагч, Цацрагийн хяналтын лабораторийн менежер зэрэг нийт 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж,

2019 оны төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх ажил, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар болон тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхээр санал солилцлоо.

Мөн хурлын үеэр Цацрагийн үүсгүүрийг хууль бусаар хил нэвтрүүлэх, импортлохыг зогсоох зорилгоор хийж буй урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын дүн, ач холбогдол анхаарах асуудал,

“Цацрагийн осол хордлогын үед мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллах заавар”, “Болзошгүй цацрагийн ослын үед хариу арга хэмжээ авах төлөвлөгөө”-г танилцуулж, салбарын бусад байцаагчдыг мэргэжил арга зүйгээр хангалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here