Нүүр хуудас Нийгэм Чанаргүй барилга гүйцэтгэсэн компаниудад хариуцлага тооцно

Чанаргүй барилга гүйцэтгэсэн компаниудад хариуцлага тооцно

93
0

Орхон аймгийн нутгийн удирдлагын ордон: Улсын болоод орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын зарим ажлын гүйцэтгэл хангалтгүй, төсөвлөгдсөн хөрөнгийг зориулалтын бусар зарцуулсан тохиолдол цөөнгүй байна. Тиймээс төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч байгууллагатай хийсэн гэрээг дүгнэжээ.

Орхон аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтэсээс гээрэний биелэлт хангалтгүй байгаа таван байгууллагатай шүүхийн шатанд асуудлаа шийдэж байна. Тодруулбал тавдугаар хорооллын автозам, зогсоол, гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэсэн N компаниас 200 орчим сая төгрөгийг нэхэмжилсэн. Тус компани нийтдээ 1.1 тэрбум төгрөгийн замын ажил хийх байсан ч 70 хувийн гүйцэтгэлтэй ажил зогсоон. Тиймээс үлдсэн ажлын хөрөнгийг буцаан авах нэхэмжлэл гаргасан.

Шүүхийн шийдвэрээр 210 сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэх шатанд явж байна. Мөн дээвэр засах ажлыг хийж гүйцэтгэсэн Женекон компанаас 200 орчим сая төгрөг нэхэмжилж байна. Орхон аймгийн тээвэр эрхлэгчдийн холбооноос тээвэрчдийн дунд сургалт сурталчилгааны ажил явуулах зорилгоор орон нутгийн төсвөөс 15 сая төгрөг авсан. Гэсэн ч зориулалт бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр гарч, эргэн төлүүлэхээр болжээ. Мөн Говил багийн гэрэлтүүлэг, инженерийн шугам сүлжээ засах ажил хийсэн компаниас улсын болон орон нутгийн төсвөөс зарцуулсан хөрөнгөө эргүүлэн авч төрийн хохиролыг барагдуулна.

Шүүхийн шатанд асуудал шийдвэрлэгдэж байгаа байгууллагын хоёр нь орон нутгийн компани бол үлдсэн нь Улаанбаатар хот зэрэг бусад аймгийн компаниуд байна. Угтаа бол бид буух эзэнтэй, буцах хаягтай орон нутгийн компаниудаа дэмжин, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгүүлэх чиглэл барьж байгаа ч өөр аймаг орон нутгийн чанаргүй ажил үйлчилгээ эрхэлдэг байгууллагатай гэрээ хийх тохиолдол байсаар байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here