![Шар усны үер Шар усны үер](https://niitlelch.mn/wp-content/uploads/2018/03/Шар-усны-үер-e1521704748238-640x432.jpg)
2018-3-20-ны өдөр Дархан сумын 15 дугаар баг Мангирт хэсэгт шар усны үер бууж 130 айл өрх үерт автаж цахилгаангүй болсон.
Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн хамт олон шуурхай хуралдан 30 хүний бүрэлдэхүүнтэй бригад гаргаж 22ш тоолуур төвлөрүүлэх хайрцаг байрлуулж айл өрхийн газар доогуур явсан кабель утсыг агаараар татах ажлыг хийж байна.