Нүүр хуудас Нийгэм Шилдэг үсчин, гоо сайханчид шалгарлаа

Шилдэг үсчин, гоо сайханчид шалгарлаа

99
0
shildeg-uschin-goo-saihanch
Шилдэг үсчин, гоо сайханчид шалгарлаа

“Үндэсний аварга шалгаруулах Үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын 24 дүгээр их наадам” энэ долоо хоногийн Мягмар гарагт (2018.12.04) Буянт-Ухаа спорт цогцолборт амжилттай болж өндөрлөлөө.

Мэргэжлийн ур чадвар, хийсвэр болон бодит сэтгэлгээ шаардсан, орчин үеийн донж маягийг илэрхийлсэн, гоо сайхан мэдрэмж төрүүлсэн “Үндэсний аварга шалгаруулах Үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын их наадам”-ын шүүгчдийн бүрэлдэхүүнд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мастер үсчид, олон жилийн туршлагатай гоо засалч, чадварлаг хумс урлаачид багтсан.

Наадам үзэгчдэд нээлттэй явагддаг учраас шүүлт ч маш шударга явагддаг гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Оролцогчдын зассан үс, хумс, нүүр будалтаас орчин үеийн шинэлэг өнгө төрх, залуусын сэтгэлгээ, мэргэжлийн ур чадварын ахисан байдлыг харж болохоор байв.

Ингээд 29 төрлөөр шилдэг үсчин, гоо засалч, хумс урлаачдыг шалгаруулснаас Эмэгтэй үсчний төрөлд Гранпри шагналыг “S салон”-ы н.Сундуйжав, Эрэгтэй үсчний төрөлд Гранпри шагналыг Ө.Цацралтуяа, гоо сайхны төрөлд Гранпри шагналыг “Evergood салон”-ы И.Буджав, шилдэг аймгийн үсчний холбоогоор Сэлэнгэ аймаг, шилдэг сургалтын байгууллагаар Үйлдвэрлэл урлалын политехник коллеж шалгарлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here