Нүүр хуудас Нийгэм Шилжилт хөдөлгөөнийг 2020 он хүртэл…

Шилжилт хөдөлгөөнийг 2020 он хүртэл…

239
0
Шилжилт хөдөлгөөнийг 2020 он хүртэл...
Шилжилт хөдөлгөөнийг 2020 он хүртэл...
Энэхүү нөхцөл байдал нь нийслэлийн оршин суугч, иргэдийн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2-т заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг ноцтой хөндөж байгаагаас үүдэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн захирамжаар хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаанд зогсоосон шийдвэр гаргаж байсан юм.
Энэхүү хязгаарлалтын үр дүнд 2017 оны 11 сарын байдлаар орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар нийт 9.567 иргэн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үеийн байдалтай харьцуулахад 11.552 иргэнээр бага байна. Түүнчлэн 2017 оны 11 дүгээр сарын байдлаар нийслэлээс нийт 10.161 иргэн орон нутагт шилжин явснаар нийслэлд шилжин ирэгсдийн тоо сүүлийн жилүүдэд анх удаа буурсан үзүүлэлттэй гарсныг НЗДТГ-аас мэдээлэлж байсан юм.
Харин өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ захирамжийн хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийн дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай иргэд, Улаанбаатар хотод орон сууц худалдан авч байгаагаа иргэд болон  албан томилолтоор нийслэлд 6 сараас дээш хугацаагаар томилогдон ажиллах төрийн албан хаагч, түүний гэр бүлээс бусад орон нутгийн иргэдийн нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here