Нүүр хуудас Нийгэм Шонгоор татсан агаарын кабелиудыг сувагчлалд шилжүүлнэ

Шонгоор татсан агаарын кабелиудыг сувагчлалд шилжүүлнэ

158
0
агаараар татсан цахилгааны утсыг цэгцэлнэ
агаараар татсан цахилгааны утсыг цэгцэлнэ
Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын мэдээлэл, холбооны сүлжээ, барилга байгууламжийг өргөтгөн шинэчилж, төвийн хэсгийн агаарын кабель шугамыг сувагчлалд үе шаттайгаар шилжүүлэх тухай тусгасан.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/778 дугаар захирамжийн хүрээнд Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү даргаар ахлуулсан ажлын хэсэг “Холбооны кабелийг агаараар татах, ашиглах харилцааг зохицуулах журам”-ийг боловсруулан холбогдох мэргэжлийн байгууллагуудын саналыг нэгтгэн, ажиллаж байна.

Ажлын хэсгийн хурлаар журмын төсөл болон кабелиудыг сувагчлалд шилжүүлэх асуудлаар ярилцаж санал солилцлоо.

Улаанбаатар хотын төв зам дагуух гэрэлтүүлгийн шонгоор татсан холбооны кабелийг эзэнжүүлэх, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл шаардлагыг тогтоох, бүртгэх, хяналт тавих, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох замаар агаарын кабелийг сувагчлалд үе шаттай шилжүүлэх, иргэдийн эрх, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас сэргийлэх, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, ашиглагдахгүй байгаа кабелиудыг буулгах, бэлтгэл ажлыг хангуулах талаар гишүүдээс санал гаргав.

Гишүүд болон мэдээлэл технологийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн саналыг нэгтгэн журамд тусгах юм байна. Мөн энэхүү журмын төсөлд иргэд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд http://it.ulaanbaatar.mn/?p=915 цахим хуудсаар санал өгөх боломжтой ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here