Нүүр хуудас Нийгэм ШУУРХАЙ: “Ковид19”-ийн 1220 шинэ тохиолдол бүртгэгдлээ

ШУУРХАЙ: “Ковид19”-ийн 1220 шинэ тохиолдол бүртгэгдлээ

4
0
"Ковид19"-ийн 1220 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 10820 хүний шинжилгээний хариу гарч, 1220 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Мөн коронавирусийн халдвар авсан 366 хүн эдгэрчээ.

Сүүлийн 24 цагт 1220 хүн шинээр халдвар авснаар манай улсад батлагдсан халдварын тоо 17823 боллоо. Түүнчлэн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 49, 44 настай хоёр иргэн нас баржээ.

~Ковид19-ийн 1220 шинэ тохиолдол бүртгэгдлээ~

Шинээр бүртгэгдсэн халдварын 1208 нь дотоодод бүртгэгдсэн бол эмнэлгээс шалтгаалах халдвар хоёр гарч, 10 тохиолдол зөөвөрлөгджээ. Харин 1094 нь Улаанбаатар хотод, 114 нь орон нутагт бүртгэгджээ.

Тодруулбал, Төв аймагт 21, Архангайд 26, Сэлэнгэд 10, Дархан Уулд зургаа, Орхон, Сүхбаатарт тус тус 11, Дорноговь, Дундговь аймагт тав, Говьсүмбэрт нэг, Өвөрхайнгай аймагт дөрөв, Увсад хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here