Нүүр хуудас Нийгэм ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ШИЛДЭГ АЖИЛТНУУДАА ШАЛГАРУУЛЛАА

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ШИЛДЭГ АЖИЛТНУУДАА ШАЛГАРУУЛЛАА

142
0

5сарын 29-30-ны өдрүүдэд Шүүхийн сургалтын “Баяндөхөм” төвд  Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын шүүхийн ажилтнуудын холбоо хамтран “Шүүхийн захиргааны ажилтны мэргэжил, ур чадварын улсын уралдаан”-ыг хоёр үе шаттайгаар есөн ажлын байрны төрлөөр шилдгийн шилдгүүдийг тодруулсан юм. Эхний шатанд улсын хэмжээний зургаан бүсэд шүүхийн захиргааны 601 ажилтан уралдаанд оролцсоноос 80 нь шалгарч үлдэж 2-р шатанд оролцсон байна. Шагнал гардуулах ёслолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан “Шүүхийн захиргааны 1270 орчим ажилтан бий. Та бүхэн зургаан бүсээс шалгарч, хоёрдугаар шатанд оролцсон шилдэг ажилтнууд та бүхнээрээ бахархаж байна. Тэмцээнд оролцсон бүх хүнд баяр хүргэе.Энэ уралдааныг цаашид улам бүр төгөлдөржүүлж жил бүр зохион байгуулагддаг, та бүхний хүлээдэг тэмцээн болгоно. Тэмцээний төрлийг нэмж, өргөн хүрээнд зохион байгуулах төлөвлөгөө бий. Цаашлаад үндэсний хэмжээний уралдаанаар зогсохгүй олон улсад өрсөлдөх зорилготой байгаа.Шүүхийн ажил мэргэжлийн ур чадварын уралдаанд оролцоно, байр эзэлнэ гэдэг нэр хүндийн асуудал. Уралдаанд амжилттай оролцсон  та бүхний намтар, CV-д бичигдэнэ, насанд туршид сайхан дурсамж үлдээнэ. Зорилтоо биелүүлэхэд нэг алхам болно гэж итгэж байна. Тэмцээнд бэлтгэхдээ ур чадвараа ахиулсан нь гарцаагүй. Энэ тэмцээний эцсийн зорилго нь шүүхийн захиргааны ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэхэд оршиж байгаа. Та бүхний ур чадвар нэмэгдсэнээр шүүх улам бүр иргэдэд ойрхон, шуурхай үйлчилгээтэй, хүртээмжтэй болно. Иргэд хүссэн үйлчилгээгээ авдаг, шүүхдээ итгэдэг болох алсын эрхэм зорилготой. Тиймээс энэ тэмцээний эцсийн зорилго нь Монголын хөгжлийн төлөө нэг алхам урагшлах юм” гэлээ.

 

 

 

 

 

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here