Нүүр хуудас Эдийн засаг МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТАМИРЧИД МЕДАЛЬ ХҮРТЭЖ БАЙНА.

МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТАМИРЧИД МЕДАЛЬ ХҮРТЭЖ БАЙНА.

437
0

Чөлөөт бөхийн Төв Ази” 39 дэх удаагийн тэмцээн ОХУ-ын Тувагийн нийслэл Кызыл хотод болж 97 кг жинд “Женко ” клубын тамирчин, спортын мастер мөнхжаргалын Билгүтэй хүрэл медаль хүртлээ.МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Тува улсын гавьяат тамирчин, улсын заан Дамирангийн Бумбаяраар ахлуулсан баг тамирчид оролцжээ. Уг тэмцээндАзийн аварга ОУХМ Д.Хүдэрбулга, “Монголиа Опен” ОУТ-ий медальт Б.Нямдорж, Б.Сүхбат, М.Билгүтэй, Г.Чойгажид тэргүүтэй манай улсын 10 гаруй тамирчин уг тэмцээнд хүч үзсэн байна.

Монголын чөлөөт бөхийн 5-н тамирчин ОХУ-ын Саха улсад хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд тавдугаар сарын 26-27-нд “Триумф” ордонд Монгол, Якут, Казахстаны бөхчүүдийн дунд нөхөрсөг тэмцээн 61, 65, 70, 74, 86 гэсэн таван жингийн ангилалд зохион байгуулагдсан юм.  “Арслан”  клубийн тамирчин ОУХМ Занданбудын Занабазар алтан медаль хүртэв. Занабазар нь энэ сарын эхээр Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болсон Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бөх юм. 74 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран мөнгө, 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Энхсайханы Ням-Очир хүрэл медаль хүртсэн юм. Харин “Арслан” клубийн тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга, “Харгант цамхаг” клубийн тамирчин, спортын мастер Норовсүрэнгийн Амарсайхан нар хараахан медаль хүртэж чадсангүй. Тэмцээний медальтнуудыг 10, долоо, таван мянган рублиар байлжээ.  Ирэх сард Ингушийн Назрань хотод болох ОХУ-ын АШТ-д бэлтгэгдэж буй Якутын ихэнх шилдэг бөхчүүд энэхүү тэмцээнд зодоглож, бэлтгэл ямархуу түвшинд хангагдаж байгаагаа  шалгасан гэхэд болно.

 

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here