Нүүр хуудас Нийгэм Эмэгтэй жолоочид халдсан этгээд жолоодох эрхээ 3 сараар хасууллаа

Эмэгтэй жолоочид халдсан этгээд жолоодох эрхээ 3 сараар хасууллаа

1453
0
tanhai jolooch
Эмэгтэй жолоочид халдсан этгээд жолоодох 3 сараар эрхээ хасууллаа
~Эмэгтэй жолоочид халдсан этгээд жолоодох 3 сараар эрхээ хасууллаа~

Замын хөдөлгөөнд оролцож байхдаа эмэгтэй жолооч руу дайрч, хүч хэрэглэхийг завдсан 37-05 УБД дугаартай ‘Приус’ маркын автомашиний жолоочийн бичлэг олон нийтийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулсан.

Тэрбээр эл үйлдлээ “эмэгтэй надад шаардлагыг буруу тавьсан, би шаардлагыг зөвөөр хүлээж авч чадаагүй” хэмээн тайлбарлажээ. Үүнийхээ дараа тэрбээр Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо Жуулчины гудамж, Урт цагааны замд хөдөлгөөнд оролцох үедээ урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцсон байна.

Тиймээс түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасч, тавин нэгжээр торгож арга хэмжээ тооцсон талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here