Нүүр хуудас Нийгэм ЭМЯ: Зудын эрсдэлтэй аймгуудад ТҮРГЭН…

ЭМЯ: Зудын эрсдэлтэй аймгуудад ТҮРГЭН…

146
0
ЭМЯ: Зудын эрсдэлтэй аймгуудад ТҮРГЭН...
ЭМЯ: Зудын эрсдэлтэй аймгуудад ТҮРГЭН...
ЭМЯ: Зудын эрсдэлтэй аймгуудад ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН гардуулав
Эрүүл мэндийн яамнаас зудын нэн их эрсдэлтэй байгаа аймгуудын эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашин гардууллаа.
Тодруулбал Архангай аймгийн Хотонт сумын эрүүл мэндийн төв, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын эрүүл мэндийн төв, Дундговь аймгийн Сайнцагаан сумын эрүүл мэндийн төв, Дорнод аймгийн Халхгол сумын эрүүл мэндийн төв, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын эрүүл мэндийн төв, Өвөрхангай аймгийн Бүрд сумын эрүүл мэндийн төв, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хэнтий аймгийн Цэнхэрмандал эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашинтай болов.
Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 176 түргэн тусламжийн автомашиныг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн бөгөөд зудын нэн их эрсдэлтэй аймаг, сумдыг түргэн тусламжийн автомашинаар хангах ажлуудыг шат дараатай хийх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here