Нүүр хуудас Нийгэм ЭМЯ: 940 хүнээс халдвар илэрч, 40-95 насны 12 хүн нас барлаа

ЭМЯ: 940 хүнээс халдвар илэрч, 40-95 насны 12 хүн нас барлаа

11
0
nas-baralt-covid
940 хүнээс халдвар илэрч, 40-95 насны 12 хүн нас барлаа

ЭМЯ-ны 11 цагийн мэдээллээр коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. /2021-05-06/

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 940 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 42,464 болж байгаа.

940 тохиолдлын найм нь эмнэлгээс шалтгаалах халдвар бөгөөд орон нутагт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авах эрсдэл нэмэгдэж байна.

940 тохиолдлыг задалбал:

  • 828 нь Улаанбаатар хотод
  • 104 нь орон нутагт бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 1,308 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 27,242 боллоо. Халдварын улмаас 4,878 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн – 2,833
  • Хүндэвтэр – 1,452
    Хүнд – 469
  • Маш хүнд – 124 хүн байна.
    Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа хүмүүст Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.

Өнгөрсөн хоногт 40-95 насны 12 хүн нас барсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here