Нүүр хуудас Нийгэм ЭНЭ СЭДЭВ : Гэр бүлийн хүчирхийлэл бол сэтгэлгээний хорт хавдар…

ЭНЭ СЭДЭВ : Гэр бүлийн хүчирхийлэл бол сэтгэлгээний хорт хавдар…

1136
0
Гэр бүлийн хүчирхийлэл
Гэр бүлийн хүчирхийлэл бол нийгмийн өвчин. Энэ бол сэтгэлийн хорт хавдар...

Гэр бүлийн хүчирхийлэл бол сэтгэлгээний хорт хавдар…

Монголчууд бид эрт үеэс гэр бүлийн хүмүүжил, ёс суртахуун, зан заншил, уламжлалыг дээдэлсээр ирсэн ард түмэн. Өнөөгийн нийгэмд өөрийн гэр бүлийг хүчирхийлж, бусдын эрүүл таатай амьдрах үндсэн эрхэд халдаж буй ААВ-ууд ихээр нэмэгдэх боллоо.

Гэр бүлийн хэрүүл маргаан, шийдэгдээгүй асуудлууд, хардалт, үл итгэлцэл, хууран мэхлэлт, доромжлол, тохуурхал, үл хүндлэл даамжирвал нөхөж баршгүй хохиролд хүргэдэг. Үүний илрэл нь ч сүүлийн үед нийгмийг ихээр цочирдуулж байгаа гэр бүлийн хүчирхийллийн аймшигт хэрэг явдлууд юм.

Аз жаргалтай, өнөр өтгөн, бүтээсэн туурвилаар арвин, үр хүүхдүүддээ төдийгүй улс эх орондоо үлгэр дуурайл болж яваа олон сайхан гэр бүл бий. Сайн хань амьдралын диваажин гэдэг шүү дээ.

Гэтэл хайртай дуртай, нэгэн амьдралаа хамтдаа туулж, эцэг өвөгдийн ариун цус үр удмаа үргэлжлүүлэх нандин үүргээ хамт үүрэлцье хэсээн сонгосон ханиа юуны учир зодож, дарамтлан, үгийн муугаар сийчин, амьдаар нь булшлаад зогсохгүй тэр ч битгий хэр хэрцгийгээр амь насанд нь хүрэх болов?

~Гэр бүлийн хүчирхийлэл бол нийгмийн өвчин. Энэ бол сэтгэлгээний хорт хавдар~

Хэн, яагаад, юуны учир гэр бүлдээ диваажин эсвэл тамыг бий болгож, зовж эсвэл жаргаж амьдрах болов? Хариулт нь ойрхон мэт боловч зарим хүний хувьд хүсээд ч олж чадахгүй байгаа гэр бүлийн аз жаргал юунд нуугдаж байна вэ?

Гэр бүл бүр хүчирхийлэл, хэрүүл зодоонгүй байж хүүхэд бүр инээд хөөр, баяр баяслаар цалгин өсөх боломж бий юу? Гэсэн асуултын хариултыг олохыг хүслээ. Харамсалтай нь манай өнөөгийн нийгэмд 3 өрх тутмын нэгд хүчирхийллийн ямар нэгэн хэлбэр оршиж байгааг гэр бүл судлаачид хэлдэг.

Хүйсийн байдлаар авч үзвэл, сүүлийн гурван жилд гэр бүлийн хүчирхийллээс болж 43 хүн амь насаа алдаж, 982 хүн гэмтэж хохирсны 87 хувь нь эмэгтэйчүүд байна.

Эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэл /ГБХ/-д илүүтэй өртдөг ч эрчүүд ч хохирогч болж байгааг орхигдуулан, туйлширч болохгүй

Эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэл /ГБХ/-д илүүтэй өртдөг ч эрчүүд ч хохирогч болж байгааг орхигдуулан, туйлширч болохгүй. Гэр бүлд эрхийн, ёс зүйн, хөрөнгө мөнгөний, бие махбодийн, бэлгийн, сэтгэл санааны зэрэг хүчирхийллүүд оршиж байдаг. Уг хүчирхийллийг гэр бүлийн хамааралтай хүмүүс эхнэр, нөхөр, ээж, аав, хамаатан садны гээд хохирогчийн ойр дотны хүн үйлддэг нь эмгэнэлтэй.

Дарамтлагч, хүчирхийлэл үйлдэгч этгээд эрэгтэй эсвэл эмэгтэй аль нь ч байж болно. Англид л гэхэд сүүлийн үед эхнэр, найз охиныхоо дарамт, хүчирхийлэлд өртдөг талаар маш олон эрчүүд холбогдох байгууллагуудад хандах болжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдэл юм.

Мөн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр далайлгаж, эрхшээлдээ оруулах зорилгоор хяналтаа тогтоон, өөрийн хамааралд оруулж буй тэгш бус харилцаа.

Гэр бүл дэх хүчирхийлэл нь нэг удаагийн санаандгүй үйлдэл бус харин мухар олгой хүндрэхтэй адил дахин давтагдах, даамжрах шинж чанартай үйлдэл болохынхоо хувьд нийгмийн бусад хэлбэрийн хүчирхийллээс ялгагддаг.

~Эмэгтэйчүүдийн шийдэмгий бус, шийдвэрээсээ ухарч няцсан байдал хүчирхийлэгчид олзлогдох гол шалтгаан болдог~

Байнга түүнээс асууж, зөвлөж байна гэж боддог ч үнэн хэрэгтээ эрх мэдлийг сайн дураараа түүнд өгч, харилцаанд давамгайлах бүх эрхийг гарт нь атгуулчихснаас энэ бүхэн эхэлдэг ч байж болох юм” хэмээн энэ төрлийн гэмт хэргийн хохирогчидтой хамгийн ойр ажилладаг нэгэн хэсгийн төлөөлөгч хэлсэн юм.

Нөгөө талаар оюун санаа, шийдвэр гаргах тал дээр болон биеийн хүч чадал дорой, эмзэг турьхан, өмгөөлж хамгаалах хүнгүй /ах дүү хамаатан садан нь тоодоггүй эсвэл хамгаалах чадал нь хүрэхгүй байх/ гэдгийг нь сайн мэддэг, итгэмтгий занг нь хүчирхийлэгч урвуугаар ашигладаг байна.

Эсрэг тохиолдолд хэрцгий, дээрэнгүй зан авиртай эмэгтэйчүүд ч байдаг. Харилцан ойлголцож, бие биенээ хүндлэлгүй, тэвчээр дутсанаас сөргөлдөн асаж, үг болон үйлдлээрээ өдөөн турхирч, улмаар хэн хэнийгээ хохироох нь бий.

Ихэнх хүмүүс гэр бүлийн хүчирхийллийн учир шалтгааныг “хүчирхийлэгч” этгээд өөрийнхөө зан ааш, авирыг хянаж чадаагүй гэж буруутгах, зөвтгөх хандлагатай байдаг. Харин баримт материалуудаас үзэхэд, гэр бүлийн хүчирхийлэгч, дарангуйлагч этгээд нь бусдыг эрхшээлдээ оруулах мухар хүсэлдээ автсан байдаг байна.

Гэр бүлийн, ялангуяа ханийн дарамт, хүчирхийлэл нь гагцхүү бүрэн эрхшээлдээ оруулах, хяналтанд байлгах хүслээс үүдэлтэй. Биеийн хүчирхийллээс гадна хүчирхийлэгч, дарамтлагчид хохирогчийг дараах дэс дарааллаар эрхшээлдээ байлгахыг оролддог байна.

Аз жаргалтай тайван амьдрал гэр бүлээс, бидний дотно хүмүүсээс, тэдний сонголт, эрхийг нь ойлгон хүндэтгэх, хүлээн зөвшөөрөхөөс л эхэлдэг учраас хүчирхийлэлгүй нийгмийг бүтээж амьдрахад бүгдийн оролцоо хэрэгтэй. Гэр бүлийн гишүүд болон хосууд ижил эрх дархтай, ижил дүрмээр амьдрах ёстой хэмээн тунхагласан тунхаглалаар энэхүү нийтлэлээ өндөрлөе.

Гэр бүлд хүчирхийлэл байх ёсгүй. Там, диваажингийн алинд амьдрахаа таны ухаан, тэвчээр, хүсэл, хайр мэдэх биз ээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here