Нүүр хуудас Нийгэм ЭРДЭНЭТ: 3000 ээж сүүн цацал өргөж, зан үйлээ сэргээлээ

ЭРДЭНЭТ: 3000 ээж сүүн цацал өргөж, зан үйлээ сэргээлээ

533
0
3000-eej-suun-tsatsal-orgow-erdenet-2019-02
Сүүн цацал өргөх ёслол Баян-Өндөр хайрханы өвөрт боллоо /2019-02-13/

Шинийн наймны билэгт сайн өдөр буюу /2019-02-13/-ний өдөр Эрдэнэт хотын Баян-Өндөр сумд 3000 ээжийн сүүн цацал өргөх ёслол Баян-Өндөр хайрханы өвөр боллоо.

Гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй сүүн цацал өргөх ёслолыг Орхон аймгийн Хот тохижуулах газар хамтран зохион байгууллаа.

Ёслолд Баян-Өндөр сумын соёлын төвүүдийн уран бүтээлчид оролцож ая дууны дээжээ өргөн барьж, гандан хийдийн лам хуваргууд ном айлтгасан юм.

Эртний зан үйлээ сэргээх, өвлүүлэх, уламжлал болгох зорилготойгоор зохион байгуулагддаг уг ёслолд Баян-Өндөр сумын 21 багийн ээжүүд, эмэгтэйчүүд оролцож Монгол ёс уламжлалаа дээдлэн сүү цайныхаа дээжийг өглөөн наранд өргөж уул усаа аргадан баясгасан үйл ажиллагаа болсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here