Нүүр хуудас Нийгэм Эрчим хүчний яамны ажилчид Гамшгаас…

Эрчим хүчний яамны ажилчид Гамшгаас…

174
0
Эрчим хүчний яамны ажилчид Гамшгаас...
Эрчим хүчний яамны ажилчид Гамшгаас...
Эрчим хүчний яамны ажилчид Гамшгаас сэргийлэх сургалтад хамрагдлаа
Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай болон галын аюулгүй байдлын тухай хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар Эрчим хүчний яамны ажилтан, албан хаагчид нэг өдрийн сургалтад хамрагдлаа. Нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд сургалт дадлагыг хослуулан зохион байгуулж, гарч болзошгүй гал түймэр, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг унтраах арга ажиллагаанд сургаж, дадлагажуулахад гол зорилго оршиж байсан юм.
erchim hvch
Эрчим хүчний яамны ажилчид Гамшгаас сэргийлэх сургалтад хамрагдлаа

Сургалтыг нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төвийн мэргэжлийн багш ажилчид удирдан явуулсан төдийгүй Эрчим хүчний яамны ажилтан, албан хаагчид идэвхтэй хамрагдаж, анхан шатны мэдлэг олж авлаа. Энэхүү сургалтад хамрагдсанаар гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар ойлголт өгсөн. Мөн сургалтын төвтэй танилцах зэрэг ажлууд зохион байгуулагдлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here