Нүүр хуудас Нийгэм “Ягаан Гажид”буюу МУГЖ Ц. Цэнд- Аюуш таалал төгслөө.

“Ягаан Гажид”буюу МУГЖ Ц. Цэнд- Аюуш таалал төгслөө.

729
0

МУГЖ Цэндийн Цэнд- Аюуш 2017 оны 10 дугаар сарын 25 нд таалал төгслөө.
Тэрээр 1935 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ. Ц.Цэнд-Аюуш нь 1954 оноос хүүхдийн театрын жүжигчин, Монголын радио, МОНЦАМЭ-д нэвтрүүлэгч, “Монголкино” үйлдвэрт жүжигчнээр ажиллаж олон арван дэлгэцийн дүр бүтээж, орчуулгын кинонуудад гайхалтай дуу оруулсан авъяаслаг жүжигчин байлаа. Үзэгч түмэн түүнийг “Нийслэл хүү” киноны “Ягаан Гажид”-ын дүрээр нь хүндэтгэн нэрлэдэг байсан юм.
Ц.Цэнд-Аюушийн бүтээсэн “Сэтгэлийн дуудлагаар” киноны Дэжид, “Нийслэл хүү” киноны Ягаан Гажид,”Өглөө” киноны Лхам,”Тамирын охин” киноны Норов,”Газрын жигүүр” киноны жижүүр,”Өнөр бүл” киноны Гүндэгмаа зэрэг олон сайхан дүр, эелдэг нөхөрсөг зан төрх урлагт хайртай монголын үзэгч түмний сэтгэлд дурсагдсаар байх болно.

Талийгаачийн үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах дүүст нь гүн эмгэнэл илэрхийлье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here