Нүүр хуудас Нийгэм Япон хэлтэй 22 залуу боловсон хүчин Япон улсад үнэ төлбөргүй суралцана.

Япон хэлтэй 22 залуу боловсон хүчин Япон улсад үнэ төлбөргүй суралцана.

144
0

Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Масато Такаока нар Япон улсын буцалтгүй тусламжаар Монгол улсад хэрэгжуүүлэх “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Засгийн газар хоорондын солилцох ноот бичигт гарын үсэг зуржээ.  “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсын ирээдүй болсон төрийн албан хаагч, залуу боловсон хүчинг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт тэтгэлэгтэйгээр суралцуулах зардлыг олгодог. Өнөөдөр ноот бичигт гарын үсэг зурснаар энэ жил 22 залуу боловсон хүчин Япон улсад үнэ төлбөргүй суралцах эрх нээгдэв. 2001 оноос хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөрт өнөөдрийг хүртэл 280 залуу боловсон хүчин суралцаж эх орондоо эргэн ирж ажиллаж байгаа аж. Эдгээр суралцагсад төрийн захиргааны байгууллагууд,  Монгол банк зэрэг олон салбарт ажиллаж байна. Энэ жил хэрэгжих хөтөлбөрийн онцлог нь хувийн хэвшилд ажиллаж байгаа Япон хэлтэй залуусыг хамруулахаар болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here