Нүүр хуудас Нийгэм Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна!

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна!

301
0
uyriin-ayul
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна!

2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Ерөө, Туул, Тэрэлж болон Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин өмнөх өдрөөс 15-40 см нэмэгдэж, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө,

~Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна!~

Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нурууны өврийн Байдраг, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см даван үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here