Нүүр хуудас Нийгэм Үндэсний номын сан 3 сая гаруй ном…

Үндэсний номын сан 3 сая гаруй ном…

550
0
Үндэсний номын сан 3 сая гаруй ном...
Үндэсний номын сан 3 сая гаруй ном...
Үндэсний номын сан 3 сая гаруй ном, 82 ажилтантай ч ХҮРЭЛЦЭХГҮЙ байна гэв
Үндэсний номын сан нь 1921 онд Судар бичгийн хүрээлэн нэрээр сууриа тавьсан, анх 500 номтой байхаар төлөвлөж барьсан бол эдүгээ гурван сая гаруй номтой болсон, 82 ажилтантай гэж тэрбээр танилцуулав.
Хамгийн тулгамдсан асуудлынхаа талаар номын сангийн даац хэтэрсэн учир 2014 оноос эхлэн шинээр барьж эхэлсэн барилгыг богино хугацаанд ашиглалт оруулах, жил бүр ном худалдаж авдаг төсвийг нэмэгдүүлэх, ажилчдын орон тоог нэмж батлах шаардлага байгааг хэлсэн. Эдгээрийг шийдвэрлэснээр одоо шийдэгдэхэд хүндрэлтэй байгаа сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, шинэчлэх ажлыг цоо шинэ түвшинд хүргэнэ гэдгийг онцоллоо.

,

Төвд номын сан хөмрөгийн талаар Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо “Энд төвд хэл дээр бичсэн сая гаруй ном судар байгаа гэж бид тооцоолж байна. Гадны төсөл болон өөрсдийн хүчээр 200 гаруй мянган судрыг баринтагжуулаад хэрэглээнд бэлтгэсэн. Задлаагүй баринтаг дотор хэдэн ширхэг, ямар ном байгаа нь тодорхойгүй. Энэ сан хөмрөгийг нэгхэн хүн хариуцдаг учир судруудыг сэргээн баринтагжуулахад санхүүгийн боломж, хүн хүч хэрэгтэй байгаа” гэв.
Үндэсний номын сантай танилцсаны дараа УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг “Бидний гол ажил өв, соёлоо зүй зохистой хадгалж, хамгаалан хойч үедээ өвлүүлэх юм. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах цаг нь болжээ. Монголын маань үнэлж болохгүй ховор нандин өвүүд архивт бус хонгилд байгаа нь эмгэнэл гэж харж байна. Хадгалалтыг сайжруулах, номын санг шинэ байртай болгох, ном, судрыг сэргээн засварлахад ямар гарц байна гэдгийг шийдвэрлэхэд идэвхтэй ажиллана” гэлээ.

Сан хөмрөгт гал гарах, ус алдах аюул тохиолдож байсан удаатай учир цаг алдалгүй тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо Ажлын хэсгийнхэнд уламжилж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here