Нүүр хуудас Нийгэм Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо…

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо…

376
0
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо...
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо...
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 106 жилийн ой тохиож байна
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 106 жилийн ойн баярын өдөр 12 дугаар сарын 29-нд буюу өнөөдөр тохиож байна.
Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм.
Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал гэж үздэг. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.
УИХ-ын 2007 оны 8 сарын 16-ны хуралдаанаар 12 дугаар сарын 29-ний өдрийг “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” хэмээн “нийтээр тэмдэглэх тэмдэглэх баярын өдөр” болгон хуульчилсан юм. Хуулийн дагуу энэ өдөр бүх нийтээр амран, тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил баасан гарагт таарч байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга энэ өдөр Төрийн ордонд Төрийн шагнал гардуулж, Чингис хааны хөшөөнд цэцэг өргөх юм. Мөн өнөөдөр чансаа өндөр 128 бөхийн барилдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here