Нүүр хуудас Нийгэм Үнэт эдлэл, олон тооны гар утас хулгайлсан этгээдийг саатуулжээ!

Үнэт эдлэл, олон тооны гар утас хулгайлсан этгээдийг саатуулжээ!

124
0
hulgaich
Үнэт эдлэл, их хэмжээний гар утас хулгайлсан этгээдийг саатуулжээ!

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 5-6-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн

Хархорин сумын нутаг дэвсгэрт байрлах “Манлай тод” захаас үнэт эдлэл, гар утаснууд хулгайд алдагдсан хэргийг шуурхай илрүүлжээ.

Хэргийн холбогдогч Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 32 настай Б-г баривчилж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. Уг этгээд захаас монет, мөнгөн эдлэл, 70 орчим гар утас хулгайлсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Мөн өмнө нь дээрэм болон хулгайлах төрлийн гэмт хэргээр хэд хэдэн удаагийн ял шийтгэл эдэлж байсан байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here