Нүүр хуудас Нийгэм Өвөрхангай аймгаас нярайн цогцос…

Өвөрхангай аймгаас нярайн цогцос…

580
0
Өвөрхангай аймгаас нярайн цогцос...
Өвөрхангай аймгаас нярайн цогцос...
Өвөрхангай аймагт сэтгэл эвгүйцүүлэм хэрэг гарчээ. Тодруулбал жирэмсэн байхдаа хяналтанд ороогүй, эмнэлгийн бус орчинд төрсөн эмэгтэйн талаарх үнэн бодит мэдээллийг 5 сая төгрөгөөр худалдаж авна хэмээн аймгийн Цагдаагийн газраас зарлаад байна.
Энэ сарын 12-ны өдөр Арвайхээр сумын 4 дүгээр багт байрлах айлын хашаанаас 3.400 грамм жинтэй, 53 см урттай эмэгтэй нярайн цогцос олдсон бөгөөд хүүхдээ төрүүлээд хаясан эмэгтэйг эрэн сурвалжилж байгаа юм байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу ноцтой гэмт хэргийн талаар иргэнээс мэдээллийг өндөр үнээр худалдан авч, мэдээллийн нууцыг чандлан хадгалдаг аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here