Нүүр хуудас Нийгэм Өгөөжийн баруун урд уулзварыг 5 эгнээ болгон шинэчлэв

Өгөөжийн баруун урд уулзварыг 5 эгнээ болгон шинэчлэв

241
0
ogoojiin uulzwar
Өгөөжийн баруун урд уулзварыг 5 эгнээ болгон шинэчлэв
~Өгөөжийн баруун урд уулзварыг 5 эгнээ болгон шинэчлэв~

Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр 2017 онд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзварыг Сөүлийн гудамж талдаа 2 эгнээ байсныг 5 эгнээ болгон, Үндсэн хуулийн гудамж урдаасаа хойш 6 эгнээ байсныг 9, хойноосоо урагш 5 эгнээтэй байсныг 8 эгнээ болгон өргөтгөн шинэчилсэн.

Өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийснээр тус замын зорчих хэсгийн өргөн 17-24.5 метр, эгнээний тоо 5-9, явган хүний зам 1.5 м – 3 метрийн өргөнтэй болж, уулзварын нэвтрүүлэх чадвар 20-30 хувь нэмэгдэж, тухайн хэсгийн авто замын түгжрэлийг бууруулж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here