Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

100
0
unuudur boloh uil yawdal
Наймдугаар сарын 30-ны өдөр болох үйл явдал
~Наймдугаар сарын 30-ны өдөр болох үйл явдал~

09.00 цагт Дамбадаржаа дахь “Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн”-д аймгуудын 16 сум дундын ойн ангиудад фургон автомашин болон түймрийн багаж, хэрэгсэл хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Холбогдох утас: 261726, 9913-7514.

09.00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд зарим дүүргийн гэр хорооллын гудамжны тохижилтын ажилтай танилцана. Утас: 91113191

10.00 цагт НИТХ-ын дарга С.Амарсайхан Баянзүрх дүүргийн “Хотын жишиг гудамж”-тай танилцана. Мөн 11:30 цагт Налайх дүүргийн 109 дүгээр дунд сургуулийн өргөтгөлийн шав тавих ёслолын ажиллагаанд оролцоно. 88058053

10.00-14.00 цагт Хууль сахиулахын их сургууль дээр их, дээд сургуулийн захирлуудад зориулсан “БОЛОВСРОЛЫН ЧАНАР-УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ” сургалт болно. Утас: 8090-7991.

11.00 цагт Хууль сахиулахын их сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцагчид цэргийн тангараг өргөж, сонсогчийн мөрдөс зүүх ёслолын арга хэмжээ тус их сургуулийн жагсаалын талбайд болно. 99088069, 88115446.
11.00 цагт ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгийн дээд шагнал болох Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит алтан медалийг Монгол Улсаас анх удаа академич Д.Доржготовт олгохоор шийдвэрлэж шагналыг ШУА-ийн байранд гардуулна.
11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд соёл амралтын “Зайсан Хилл” цогцолборын санаачлагаар шатрын спортыг хөгжүүлэх, шинэ залуу шатарчдыг бэлтгэх “Шатар зэрэг тоглох өдөрлөг”-ийн талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын дагуу зарим компани мэдээллээ ил тод болгохгүй байгаа” талаар ТАН эвслийн гишүүн ТББ-ууд судалгаа танилцуулна. Утас: 99724869
13:00 цагт Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга үүрэн холбооны байгууллагуудтай уулзалт хийнэ. Холбогдох мэдээллийг 99736124

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here