Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

130
0
unuudur boloh uil yawdal
Долдугаар сарын 25-нд болох үйл явдал

ЦЕГ, Нийслэлийн цагдаагийн газраас нийслэлийн ногоон бүсд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн зуслангуудад өсвөр үеийг цахим орчинд гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох өдөрлөг зохион байгуулна. Утас:99774488

10.00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн тавдугаар давхарт Телемедициний төвийн нээлт болно.

10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно.

11.00 цагт Олон нийтийн төвд АТГ-ын сар тутмын ээлжит хэвлэлийн хурал болно.

11.00 цагт “Премиум палас” зочид буудлын гадна талбайд гамшгаас хамгаалах байгууллагаас үер, галын аюулаас урьдчилан сэргийлэх, гамшигт нэрвэгдсэн хүнд анхны тусламж үзүүлэх сургууль зохион байгуулна. Утас:88033263

11.00 цагт ШУА-ийн II байранд “Ойн тухай нийтийн ойлголтод” номын нээлт болно. Утас:99282205

~Долдугаар сарын 25-нд болох үйл явдал~

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд ТҮЦ эрхлэгчид тэмцлийн хурц хэлбэрт шилжих талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Хавдар судлалын үндэсний төвд ажиллана. Утас:99179899

15.30 цагт Централ цамхагт Хятадын гар урлал болон урлагийн бүтээлийн дэлхий дахины үзэсгэлэнгийн I зогсоол: “Ли Шуй-ийн гурван эрдэнэ” үзэсгэлэнгийн нээлт болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here