Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

142
0
unuudur boloh uil yawdal
Дөрөвдүгээр сарын 23-нд болох үйл явдал

Дөрөвдүгээр сарын 23-нд болох үйл явдал
09.30 цагт Кемпински зочид буудалд “МҮЭХ-ны Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Хангарди ордонд Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн ээлжит хуралдаан болно.

11.00 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд энэ оны нэгдүгээр улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулна. Утас: 89989676 96664674 70719926

11.00 цагт Нийслэлийн иргэний танхимд НМХГ-аас барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд техникийн аюулгүй байдал, осол аваарын шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгуулна.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалын өмгөөлөгч мэдээлэл хийнэ.

Өнөөдрийн хуанли

14.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус шүүхийн энэ оны нэгдүгээр улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулна.

Төрийн ордонд

УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.30 цагт УИХ-ын Тамгын газраас Дэлхийн номын өдрийг тохиолдуулан “Номын өдөрлөг” зохион байгуулна.

Гандантэгчэнлин хийдэд

09.30 цагт Элчин багш Бакула Ринбүчэгийн мэлмий гийсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал болох талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Миний монгол бичиг” олон улсын уралдааны шагнал гардуулах ёслол болно.

“Хөлбөмбөгийн ДАШТ-ий цом Монголд” арга хэмжээний хүрээнд

10.00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд Оддын хөлбөмбөгийн тоглолт болно.

11.00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд ДАШТ-ий цомыг зална.

12.30 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны Супер цомын тоглолт Эрчим, Улаанбаатар Сити клубын хооронд болно.

13.00 цагт “Шангри-Ла Молл”-д Хөлбөмбөгийн ДАШТ-ий цомыг олон нийтэд нээлттэй байршуулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here