Нүүр хуудас Нийгэм ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ

ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ

118
0
ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ
ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ

Хоёрдугаар сарын 02-нд болох үйл явдал

09.00 цагт Хууль сахиулахын их сургуульд “Тогтвортой хөгжил-Хууль сахиулахуйн боловсрол” сургалт, зөвлөгөөн болно.

09.30 цагт Үндсэн хуулийн цэц Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчиж байгаа тухай Улсын дээд шүүхийн хүсэлтийг хэлэлцэнэ.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт ЦССҮТ-д “Сэтгэлийн 1000 донор-3” аяны нээлт болно.

10.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Хот суурин газрын ус намгархаг газрыг хөгжүүлэх нь” хэлэлцүүлэг болно

11.00 цагт БНКазУ-ын Элчин сайдын яаманд тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландин цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойн хүрээнд

09.00 цагт Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд байрлах Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө.

10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд Их жанжин Д.Сүхбаатарын эдлэж хэрэглэж байсан зүйлс болон түүхэн бичиг баримт бүхий үзэсгэлэнгийн нээлт болно.

10.00 цагт ҮБХИС-д Зэвсэгт хүчний “Цэрэгжилтийн гимнастик, гимнастикийн олон төрөлтийн тэмцээн”-ий нээлт болно.

11.00 цагт Төрийн ордонд МАН-ын удирдлагууд Их жанжин Д.Сүхбаатарын төрөл төрөгсдийг хүлээн авч уулзана.

11.30 цагт Сүхбаатарын талбайд Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө.

13.00 цагт Их жанжин Сүхбаатарын гэрийн буйранд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.

14.00 цагт Жанжин клубт Баянзүрх дүүргийн 12-р хороог Д.Сүхбаатарын нэрэмжит болгох тухай НИТХ-ын тогтоолыг тус хорооны удирдлагуудад гардуулах ёслол болно.

14.00 цагт Тусгаар тогтнолын ордонд “Д.Сүхбаатар ба Ардын хувьсгал” илтгэлийн тэмцээн болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here