Нүүр хуудас Танд тустай ЖОР: Хонины махан КЕБАБ

ЖОР: Хонины махан КЕБАБ

537
0
ЖОР: Хонины махан КЕБАБ
ЖОР: Хонины махан КЕБАБ
ХОНИНЫ МАХАН КЕБАБ

Порц: 2 хүн

Илчлэг: Ойрцоогоор 700 калори

ОРЦ:

jor
ЖОР: Хонины махан КЕБАБ

3 хумс сармис

1 ш нимбэг

1 ш жижиг өргөст хэмх

½ тослог багатай тараг

1 навч гоньд

1 ш сонгино

4 ш модон савх

300 гр хонины машиндсан мах

1 багц бууцай

¼ аяга хатсан талх

1 см хэртэй цагаан гаа

400 гр шар вандуй

1 х/х халуун ногооны нунтаг амтлагч

ХИЙХ АРГА

Ногоонуудаа хальслан угааж цэвэрлэнэ. Нимбэгнээс бусад ногоонуудаа ижил хэмжээтэй жижиглэн хэрчинэ. Харин нимбэгээ 4-5 хэрчим болгон хуваана.

honinii mahan kebab
ЖОР: Хонины махан КЕБАБ

Соусаа бэлтгэхдээ: Жижиг саванд тараг, хэрчиж бэлтгэсэн өргөст хэмх, тал бууцай, тал гоньд, 2 хэрчим нимбэгний шүүс болон чимх саримс зэргийг хийгээд хооронд нь сайтар хольж хутгана. Дээр нь бага зэргийн давс, хар перец хийн амраана.

honinii mahan kebab
ЖОР: Хонины махан КЕБАБ

Томхон саванд машиндсан махаа хийгээд дээр нь талхны үйрмэг, чимх саримс, гоньд, бууцай, сонгино, мөн давс, хар перец зэргээ хийгээд сайтар холино. Ингээд амталсан махаа 4 хуваана. Нэг хэсгийг нь хавтгайлж, голд нь модон савхаа зоож, кебабаа бэлтгэнэ.

honinii mahan kebab
ЖОР: Хонины махан КЕБАБ

Хайруулын тавгандаа 2 ц/х тос хийгээд халаана. Халсан тосондоо кебаб тавиад нэг талыг нь 3-5 минут хэртэй шаргалттал нь шарна. Шарсан кебабаа болсны дараа дулаан газар хэсэг байлгана.

Хайруулын тавгандаа багахан тос хийгээд дээр нь цагаан гаа, халуун ногоотой амтлагч, сонгино, саримс зэргээ хийгээд 1-2 минут хэртэй хуурна.

Хуурч байгаа ногоон дээрээ шош болон ¼ аяга ус хийнэ. Ингээд 2-3 минут хэртэй шошоо зөөлөртөл хуурна. Шошоо гал дээрээс аваад дээр нь хоёр хэрчим нимбэгний шүүс болон давс, перец хийн амтална. Ингээд таваглахдаа амталсан шошоо эхлээд тавиад дээр нь нэг кебабаа тавина. Дээр нь соусаа асгаж амтлаад л хоол бэлэн болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here