Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

45
0
unuudur boloh uil yawdal
Remove term: Арванхоёрдугаар сарын 14-нд болох үйл явдлын тойм Арванхоёрдугаар сарын 14-нд болох үйл явдлын тойм

09.00 цагт “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн байранд Эрчим хүчний зохицуулах хорооноос Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийг хангах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж компаниудын удирдлагуудтай уулзалт хийнэ. Утас:99115624

09.30 цагт “Алтан ургийн сүүлчийн ноён Хараагийн Баатар ван Н.Наваан-Юндэнгийн нийгэмд эзлэх байр суурь, түүний туулсан амьдрал” эрдэм шинжилгээний бага хурал ГХЯ-нд болно. Утас: 89114637

10.00 цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг хэрхэн хөндөж буй байдал” судалгааны тайланг танилцуулна. Утас: 350002, 70113475, 89896912

10.00 цагт “Чингис” зочид буудалд “Гааль-Бизнесийн зөвлөлдөх уулзалт” болно. Утас: 99106505

11.00 цагт “Эрдэнэс-Тавантолгой” компанийн байранд “Баянхонгор аймгийн тѳвийн агаарын бохирдлыг бууруулах нь” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт И-Баримт пос, терминал машин, программ, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болно.

11.30 цагт Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр сургуульд Дэлхийн зөн Монгол байгууллагаас тохижуулсан Сэтгэл зүйчийн жишиг өрөөг хүлээлгэн өгөх ёслол болно. Утас: 88009013

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here