Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

47
0
unuudur boloh uil yawdal
Хоёрдугаар сарын 26-нд болох үйл явдлын тойм

“HOLIDAY INN” ЗОЧИД БУУДАЛ
10:00 цагт: “Улаанбаатар ардчиллын форум-2019” болно. Тус арга хэмжээнд Азийн хөгжлийн холбоо, Ардчиллын сүлжээ, Ардчиллын хамтын нийгэмлэгийн 30 гаруй төлөөлөл болон Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцоно. Утас: 99194455

MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: ЖДҮХС-ын хулгайчидтай хариуцлага тооцохыг шаардсан бүх нийтийн жагсаалд нэгдэхээ илэрхийлж “Сошиал жагсаал” зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал зарлалаа.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн ажлын хэсэг “Таван толгой түлш” улсын үйлдвэр /СХД/, мөн Налайх дүүрэгт байрлах “Хотын түлш”, “Ширээтийн хурд” зэрэг үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана.

ХХААХҮЯ
11:00 цагт: Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн яам хооронд нэхмэлийн салбарт хамтран ажиллах эрмэлзэх бичиг байгуулна. Утас: 80019000

СПОРТЫН ТӨВ ОРДОН
11:30 цагт: Дэлхийн оюутны универсиадад оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэн гаргах ёслол болно. Утас: 88008781

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:30 цагт: “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой авлигын хэргүүдийн талаар “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийнэ.

ХАНГАРДИ ОРДОН
11:30 цагт: Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан 14 давхарт хуралдана. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын захирагчийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ. Утас: 70119921, 99268461

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here