Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

70
0
unuudur boloh uil yawdal
Аравдугаар сарын 24-нд болох үйл явдал

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Нотариатын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.

09.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх явдлаас урьдчилан сэргийлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь ” сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас:88041586

09.00 цагт “Holiday Inn” зочид буудалд БНСУ-ын их сургуулиудын эмнэлгүүд, хавдрын төв, нүд, гоо сайхны нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгнө.

09.30 цагт “Рамада” зочид буудалд “Монгол гэр бүлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, үйлчилгээний хэрэгцээ” судалгааны үр дүнг танилцуулна. Утас:88059360

10.00 цагт Централ цамхагт БОАЖЯ, НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэн хамтран “Бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн үндэсний бүртгэлийг олон нийтэд таниулах семинар” зохион байгуулна.

10.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Соёл урлагийн газраас “Урлагийн хот Улаанбаатар” төслийн хүрээнд шалгарсан “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийн нээлтийн арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. Утас:325044

10.00 цагт Монголын Үндэсний музейд “Айрагийн гозгорын дурсгалууд” үзэсгэлэнгийн нээлт, “Сяньби, Жужаны үеийн түүх, соёлын судалгаа” эрдэм шинжилгээний хурал болно.

11.00 цагт Монголбанкнаас өөрийн байрандаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д “Тохирох ажилд зөв хүнийг-Job and career fair” арга хэмжээ болно. Утас: 75111896, 91011896

14.00 цагт Хангарди ордонд Үндэсний аудитын газраас хувийн хэвшлийн, хараат бус аудитын компаниудтай уулзалт хийнэ.

Төрийн ордонд

08.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт цаг үеийн асуудлаа мэдэгдэл хийнэ.

11.30 цагт ЭМЯ, Монголын мэдрэл судллалын нийгэмлэг хамтран тархины харвалтаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here