Нүүр хуудас Нийгэм Өнөөдрөөс Хөвсгөл нуураар зорчихыг хориглов!

Өнөөдрөөс Хөвсгөл нуураар зорчихыг хориглов!

73
0
howsgol
Өнөөдрөөс Хөвсгөл нуураар зорчихыг хориглов!

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын ээлжит 4 дүгээр хуралдаан болж Хөвсгөл нуураар өнөөдрөөс эхлэн зорчихыг бүрэн хориглов.

Хөвсгөл нуурын мөс цөмөрч амь насаа алдсан иргэд Рэнчинлхүмбэ, Цагааннуур сумын иргэдийн зорчдог замаар явж байсан байна. Осол болсон газар буюу нутгийн иргэдийн зорчдог тухайн замын мөс 3-5 см байгаа нь тогтоогджээ.

Иймээс иргэдийг өнөөдрөөс эхлэн Хөвсгөл нуур болон, гол мөрний мөсөөр зам дөтлөх зорилгоор зорчихгүй байхыг анхааруулж, тогтмол эргүүл хяналтыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтохоор ахлуулан байгуулав.

Тус аймгийн хэмжээнд энэ өвөл харьцангуй дулаан байсан тул гол мөрний ус эрт гэсч байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here