Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр дохтой тэмцэх дэлхийн өдөр

Өнөөдөр дохтой тэмцэх дэлхийн өдөр

384
0
Өнөөдөр дохтой тэмцэ
Өнөөдөр дохтой тэмцэ
Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. ДОХ-ын шинж тэмдэг анх 1978 онд АНУ, Швед болон Танзан, Гаитийн хэдэн өвчтөнд илэрч бүртгэгдсэн байдаг ажээ. Удалгүй 1983 онд Францын Пастерийн институтын Люк Монтанье нь ДОХ-ын үүсгэгч болох хүний дархлаа хомсдлын вирусыг  буюу ХДХВ-г нээсэн байна.

Энэхүү вирусын гарал үүсэл, бүтэц, амьдрах чадвар болон дамжих замыг нарийн тодорхойлоод байгаа ч харамсалтай нь эсрэг эмийг одоо хүртэл бүтээж чадаагүй байна. Статистик мэдээгээр  ХДХВ ын халдварын тархалт нь түгшүүр төрүүлж байна. Эндээс үзвэл  дэлхий дээр ХДХВ-ын халдвар авсан 40 сая гаруй хүн байдаг ажээ.

Харин АНУ-ын эрдэмтдийн ДОХ-ын эсрэг вакцин бүтээх ажил амжилттай явагдаж байгаа бөгөөд саяхнаас туршилтын шатандаа ороод байна.

Бүрэн эмчлэх арга нь одоо хүртэл олдоогүй байгаа энэ өвчинтэй дэлхий нийтээр тэмцэж байгаа ч тархалт нь буурахгүй байгаа юм. Энэ зууны чимээгүй тахал болсон эл  аймшигт өвчний улмаас дэлхий дээр 12 секунд тутамд нэг хүн өвчилж, 16 секунд тутамд нэг хүн нас барж байна гэсэн судалгаа байдаг.

Манай улсад өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 219 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрээс 35 хүн нас бараад байгаа бол бусад нь халдварын эсрэг эмчилгээ хийлгэж байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 62 хувийг 25-34 насны залуучууд, 80 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Тиймээс ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг манай улс энэ жил “Хүний дархлал хомсдлын вирүс, Дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх нь та бидний гарт” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here