Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр морь жилтнээ эерэг сайн хэмээжээ

Өнөөдөр морь жилтнээ эерэг сайн хэмээжээ

7
0
orniin-zurhai-4-640x359
Өнөөдөр морь жилтнээ эерэг сайн хэмээжээ

Өнөөдөр аргын тооллын 2021 оны тавдугаар сарын 6. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын адаг хар луу сарын шинийн 25. Бархасвадь гараг. Шувуун хошуут одтой, найман цагаан мэнгэтэй, хөх бар өдөр.

Өдрийн наран 5 цаг 26 минутад мандан, 20 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нүд бүрэлзэн улцайна хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here