Нүүр хуудас Нийгэм ӨНӨӨДӨР “ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ БАЯР”-ЫН ӨДӨР

ӨНӨӨДӨР “ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ БАЯР”-ЫН ӨДӨР

211
0

Анх  1924 онд Женев хотод  “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал  батлагджээ.  1959 онд 11 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталжээ. Энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон бусад хүний эрхийн талаархи олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байжээ.Тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасныг НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна. Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргаж 6 сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ.  2011 оноос эхлэн Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд 2012 онд “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриаг дэвшүүлэн тэмдэглэж байна. Монголчууд энэ өдрийг үндэстний хэмжээнд архигүй өдөр болгон тэмдэглэдэг.

 

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here