Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр шинийн 8-ний билигт сайн өдөр “Дарь-Эх цанриглах” хурал болно.

Өнөөдөр шинийн 8-ний билигт сайн өдөр “Дарь-Эх цанриглах” хурал болно.

264
0

Гүнчавжамбаалин төв уламжлалын дагуу Дарь-Эх цанриглах хурлыг билгийн тооллын шинийн 8-ны өдөр буюу 7 сарын 31-нд 18.00 цагаас зохион байгуулах гэж байна.

Дарь Эх цанриглах хурал нь Дарь Эхийн магтаалыг орой нар шингэж алганы хээ, зураас харагдахаа болихын үесээс эхлэн дараа өдрийн нар ургах буюу алганы хээ харагдах хүртэл дуу таслахгүй унших үйл аж. Энэхүү хурал ном нь аливаа ажил үйлс сэтгэлчлэн бүтэх, хүмүүн хийгээд хүмүүн бусын хорлолд үл автагдах, цаг бусын өвчин, үхэл тэргүүтнээс хамгаалах, үгээгүй ядуу хоосныг арилгаж, буян арвидах, энэрэн нигүүлсэх хийгээд бусдыг асрах сэтгэлийг төрүүлэхэд туслах, гал, ус, араатан хийгээд найман их зовлонгоос гэтлэх зэрэг олон тус эрдэм хэмээн олон ном сударт тэмдэглэсэн байдаг ажээ.

Уг хурал үнэ төлбөргүй бөгөөд хурал даган баясах бол ам бүлийн хамт бичиж, даган баясаж болохыг зохион байгуулагчдын зүгээс зөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here