Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр “Чингис хаан” дуурь, “Монголын өглөө” тоглолт болно

Өнөөдөр “Чингис хаан” дуурь, “Монголын өглөө” тоглолт болно

390
0
chinggis-khaan-duuri
Монгол бахархлын өдрөөр “Чингис хаан” дуурь, “Монголын өглөө” тоглолт болно

Монгол бахархлын өдөрт зориулан өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тоглохоор болжээ. Хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлт дуурь 16:00 цагаас эхэлнэ.

Мөн өнөөдрийн нэг онцлох үзвэр бол сэтгүүлч, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч У.Баярсайханы “Монголын өглөө” тоглолт UB Palace-ын концертын их танхимд болно.

Уг тоглолтод “Чингис хаан” одонт, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбат, Ө.Уянга нарын олон уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here