Нүүр хуудас Нийгэм “Намянжү Дасаны төгөл”-ийн хүрээнд 3000 мод тарина

“Намянжү Дасаны төгөл”-ийн хүрээнд 3000 мод тарина

214
0
Namjan Ju dasan_tosol
НСУ-ын Намянжү хотын хооронд Найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байна

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Намянжү хотын хооронд Найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байна.

Өнгөрсөн онд Намянжү хотын дарга И Сог Ү Монгол Улсад айлчлах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой “Намянжү Дасаны ой” төсөл хэрэгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурж байсан юм.

Энэхүү санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг “Намянжү Дасаны төгөл”-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулж байна.

~“Намянжү Дасаны төгөл”-ийн хүрээнд 3000 мод тарина~

“Намянжү Дасаны төгөл” байгуулах арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, БНСУ-ын Намянжү хотын дарга И Сог Ү, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуул бусад албаныхан оролцлоо. Энэ үеэр хүндэт зочид төлөөлөгчид “Намянжү Дасаны төгөл”-д анхны нарс модыг суулгасан юм.

 

Төслийн хүрээнд энэ хаврын мод тарилтаар улиас, чацаргана, шар хуайс гэсэн 3 төрлийн 3000 мод таригдана. Мод тарих ажлыг Монгол Улсад байгаль орчин, цөлжилт, ойжуулах чиглэлээр олон төсөл амжилттай хэрэгжүүлсэн “Ногоон Ази Сүлжээ” ТББ хариуцан ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here