Нүүр хуудас Нийгэм “Олон улсын охидын өдөр” болно

“Олон улсын охидын өдөр” болно

76
0

Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-аас 2012 онд жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар зарласан. Энэ жилийн “Олон улсын охидын өдөр”-ийг охидын боловсролыг чанартай эзэмшүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд дэлхийн улс орнуудын охид хамтран багц үйл ажиллагаануудыг өөрийн улс орны онцлогт нийцүүлэн зохион явуулж өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргагч нарт хүргэх зорилготой байна.

Тус өдрийг угтан дүүрэг тус бүр охидын эрхийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалсан арга хэмжээнүүдийг өөрсдийн нутаг дэвсгэрийн онцлогт нийцүүлэн харьяаллын сургуулийн сурагчдыг хамруулан зохион байгуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here