Нүүр хуудас Нийгэм “Орлоготой оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо

“Орлоготой оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо

256
0
Орлоготой оюутан
Орлоготой оюутан
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Орлоготой оюутан” хөтөлбөрийг хэлэлцэж, хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхаар шийдвэрлэв.

Оюутнуудыг суралцах хугацаанд нь цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломж бүрдүүлэх зорилготой уг хөтөлбөрийг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бөгөөд хэрэгжилтийг жил бүр дүгнэх аж. Хөтөлбөр хэрэгжүүлснээр оюутнууд цагийн ажил, хөдөлмөр эрхлэх, эзэмшиж байгаа мэргэжлээрээ дадлагажих, туршлагажих, мэргэших, төгсөөд ажлын байртай болох боломж бүрдэх юм.

Мөн ажил олгогчид цагийн ажил, оюутны хөдөлмөр эрхлэлтийн хууль, эрх зүйн зохицуулалттай болох зэрэг давуу тал бий болно хэмээн Засгийн газар үзэж байна.

Дашрамд дурдахад, Монголын оюутны холбоо өнгөрсөн онд их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцаж буй 15 мянган оюутны дунд судалгаа явуулсан байна. Судалгаанаас үзэхэд 10 оюутан тутмын долоо нь цагийн ажил хийх сонирхолтой гэдгээ илэрхийлжээ. Оюутнууд ажил, хөдөлмөр эрхэлж цалингаа сургалтын төлбөртөө нэмэрлэх, амьжиргаандаа зарцуулах боломж бүрдэнэ.

Энэ бүхэн нь нийтийн тээврийн хөнгөлөлт, 70 мянган төгрөгийн тэтгэлгээс илүү ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here