Нүүр хуудас Нийгэм “Сар шинэ-Аюулгүй тээвэр” арга хэмжээ…

“Сар шинэ-Аюулгүй тээвэр” арга хэмжээ…

171
0
“Сар шинэ-Аюулгүй тээвэр” арга хэмжээ...
“Сар шинэ-Аюулгүй тээвэр” арга хэмжээ...

Замын цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран орон нутгийн авто замд иргэдийн хөдөлгөөн ихсэх үе буюу нэгдүгээр сарын 15-аас хоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд “Сар шинэ-Аюулгүй тээвэр” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээний дүнд 2018 оны нэгдүгээр сарын байдлаар орон нутгийн замд үйлдэгддэг осол хэрэг 25.7 хувиар, хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоо 35.5 хувь, хүн гэмтэх тохиолдол 41 хувь буурсан эерэг үзүүлэлт гарчээ.

ayulgvi teever
“Сар шинэ-Аюулгүй тээвэр” арга хэмжээний хүрээнд зам тээврийн осол 25 хувиар буурчээ

Өнгөрөгч 2017 оны нэгдүгээр сард орон нутгийн авто замд 74 зам тээврийн хэрэг үйлдэгдсэн нь энэ төрлийн гэмт хэрэг өссөн төдийгүй, хэргийн улмаас амь насаа алдсан, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо нэмэгдсэн байна. Уг дүн мэдээг үндэслэн урьдчилан сэргийлэх зорилгоор “Сар шинэ-Аюулгүй тээвэр” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлжээ.

ayulgvi
“Сар шинэ-Аюулгүй тээвэр” арга хэмжээний хүрээнд зам тээврийн осол 25 хувиар буурчээ
Нийслэлийн алслагдсан гурван дүүрэг болон 21 аймаг дахь цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчид, авто тээврийн хяналтын улсын байцаагч нарын хамт үүрэг гүйцэтгэж орон нутгийн замд зорчиж буй иргэдийг зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор төв суурингаас гадна замуудад эргүүл, шалгалтыг тогтмол хийж ажилласан юм.
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд иргэд та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцон, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг агаарын таагүй үед хөдөө орон нутаг руу явахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here