Нүүр хуудас Нийгэм “Тэнүүн Огоо”гуравдугаар бааз ХХК тээврийн салбарынхныг тэргүүллээ.

“Тэнүүн Огоо”гуравдугаар бааз ХХК тээврийн салбарынхныг тэргүүллээ.

179
0

Нийслэлийн Засаг даргын 2017 оны есдүгээр сарын 22-ны өдрийн А/703 дугаар захирамжаар Нийслэлийн өдрийг угтан нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудад тавигдах стандартын шаардлага, гэрээний үүргийн биелэлт, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилго бүхий болзолт уралдааныг 9-р сарын 25-наас 10-р сарын 25-ны өдрийн хооронд зохион байгууллаа.

Тус уралдааны дүнгийн хурлыг 2017 оны аравдугаар сарын 28-ны өдөр “Монголын хүүхдийн ордон”-д зохион байгуулж салбарын шилдгүүдээ шалгарууллаа. Тус хуралд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, НЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Замын Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨҮГ-ын дарга Д.Одбаяр, “Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”-ийн гүйцэтгэх захирал С.Тойвгоо, “Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ц.Наранмандах нар оролцсон.

Уг уралдааны тэргүүн байрыг “Тэнүүн Огоо” гуравдугаар бааз ХХК, II байрыг “Мяралзаа” ХХК, III байрыг “ДЮЦ” ХХК, Тусгай байрыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “НЧБ” ХХК, “Сутайн Буянт” ХХК эзэлсэн юм.

Такси үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудаас “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК  Тэргүүн байр, “ТЭБЭ сервис” ХХК II байр,” ЦББ” ХХК III байранд шалгарч бусад аж ахуй нэгж байгууллагуудаа манлайллаа. Мөн тус дүнгийн хурлын үеэр нийтийн тээврийн салбарт амжилттай ажиллаж байгаа 22 жолоочид Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагналаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here