Нүүр хуудас Нийгэм 10 тонн өвс үнэ төлбөргүй олголоо

10 тонн өвс үнэ төлбөргүй олголоо

161
0

Өвөлжилт хүндэрсэн үед малчин өрхөд өвс тэжээлийн буцалтгүй тусламж үзүүлэх талаарх шийдвэрийг өнгөрөгч хоёрдугаар сарын 15-нд Засгийн газраас гаргасан. Уг шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс Онцгой байдлын хэлтэстэй хамтран дүүргийнхээ 22 өрхөд 500 боодол өвч үнэ төлбөргүй олгожээ.

Сүхбаатар дүүргийн 15, 18, 19, 20 дугаар хорооны иргэдэд олгосон 10 тонн өвсийг Онцгой байдлыг ерөнхий газрын өвсний фондоос авч хуваарилсан байна.

У.Гал

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here